Skip links

Танилцуулга 01

Сайн байна уу,
Намайг
Мандах-Аюушийн Алтантулга гэдэг.
Миний бие өнгөрсөн арваад жилийн турш хөшигний ард чимээгүй ажилласаар ирсэн нэгэн – орчуулагч, хуульч, таван хүүхдийн ээж хүн.

Намайг хэзээ ч орхиогүй, ямагт дотроос минь хатгадаг байсан зүйл бий:

  • Би юу хийх гэж төрсөн юм бол?
  • Ингээд л чимээгүй ажилласаар байх уу?
  • Миний амьдралын зорилго гэр бүл, үр хүүхдээс гадна юу юм бол?

Ээж хүн үр хүүхэддээ, гэр бүлдээ, бас ажил мэргэжилдээ маш их цаг зав зарцуулдаг. Гэрт суух хугацаандаа би анх удаа өөр лүүгээ өнгийж, миний жинхэнэ хүч чадал дотор минь байгааг олж харсан. Намайг ажил мэргэжил минь дангаараа төлөөлж чадахгүйг бас ойлгосон. Энэ үеэс би жинхэнэ үнэний эрэлд зогсолтгүй гарсан.

Өнөөдөр би хуульчийн карьераа өөрийн хүсэлтээр орхиод үр хүүхэд, гэр бүлдээ илүү цаг гаргах эрх чөлөөг олж авсны хажуугаар арваад ном орчуулж, 49 орны энтерпренертэй хамтран ном бичиж, Mindvalley-н албан ёсны эрхтэй көүч болсон.

Хүсэл зоригоо таньж, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй хүмүүст ном, көүчинг, подкастаараа дамжуулж, өөрийгөө илүү таньж, амьдралын зорилгоо тодорхойлж хэрэгжүүлэхэд нь чиглүүлж байна.

МҮОНТ-ийн Мандала подкастад ярилцлага өгсний дараа олон хүн холбогдож, “Тэмүүлж амьдрах хүч” номын минь талаар асар урам зориг хайрласан. Олон улсад олон мянган хүнийг амжилтад хөтөлж, урам зоригоор тэтгэсэн энэ номоо одоо эх орныхоо аймаг бүрт очиж танилцуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Та хэрэв үр хүүхэд, гэр бүл, ажилдаа хамаг цаг заваа зориулаад, юу хүсч мөрөөдөж байгаагаа ч анзаарахтай манатай, завгүй нэгэн болж хувирсан бол “Тэмүүлж амьдрах хүч” номыг өөртөө зориулж уншихыг санал болгож байна.

Таныг хүндэтгэсэн, “Тэмүүлж амьдрах хүч” номын орчуулагч М.Алтантулга

01
Танилцах уулзалт
Таны хамгийн их хүсч зорьж яваа мөрөөдөл зорилго юу вэ? Зорилгодоо хүрэхэд ямар нөөц бололцоо, саад бэрхшээл тулгарч байна вэ? Шинээр ямар төлөвлөгөө, стратеги, алсын хараа, зуршил гэх мэт амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ?

02
Ганцаарчилсан төлөвлөгөө
Танилцах уулзалтын дараа та зорилгоо тодорхойлж, хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй болно. Энгийн энэ арга таныг зорилгоо урам зоригтой биелүүлэхэд хөтөлнө.

03
Насан туршийн харилцаа
Өөрийгөө олох, хүсэл зорилгодоо хүрэх таны аялалд бид блог, пэйж хуудас, видео контентууд, групп хичээл, шинэ ном зэрэг бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулан ямагт хамт байж, Таныг дэмжих болно.

Үйлчилгээ 02

- 1.

Passion Test coaching

Хүсэл зорилгоо тодорхойлж, эмх цэгцтэй хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах ганцаарчилсан көүчинг

- 2.

Амьдралын код VIP coaching

Энэ амьдралд таны туулах сорилт, таныг амжилтад хүргэх авьяас билиг, зөвхөн та л биелүүлэх ёстой зорилго, өгөгдөл гэж бий. Өөрийгөө илүү таньж мэдэж, амьдралын чанараа дээшлүүлэх, амьдралын зорилгоо тодорхойлоход чиглэсэн ганцаарчилсан көүчинг

- 3.

Business coaching

Дэлхийн боловсролын топ 3 платформын нэг Mindvalley-ийн хөтөлбөрийн дагуу ажил бизнесээ урагшлуулахыг зорьдог энтерпренерүүд, старт ап, гүйцэтгэх захирал, менежерүүдэд зориулсан көүчинг

Онцлох ном 03

Тэмүүлж амьдрах хүч

Дэлхийд домог болон гялалзсан эрхмүүдийн нууц ердөө топ 5 чин хүслээ тодруулах явдал байдаг гэдгийг та мэдэх үү? Та юу хийхээ зоригтой шийдэж чадвал хорвоо дэлхий тантай цуг түүнийг хийхээр хөдөлдөг гэсэн гайхалтай зарчмыг энэ номд бодит жишээнүүд дээр тулгуурлан тайлбарлана. Номыг хамтран зохиогч Жанет Аттвудын сэтгэл хөдлөм түүхийг уншаад таны хувьд хамгийн чухал топ 5 чин хүсэл тань юу болохыг даруй тодруулаарай. Таны амьдрал ахиж хэзээ ч нэг байран дээрээ удахгүй, гайхамшиг ар араасаа тохионо гэдэгт итгээрэй.

“Нью-Йорк таймс”-ын шилдэг борлуулалттай тус номын зохиолчид Крис Аттвуд, Жанет Аттвуд нар олон мянган хүмүүст чин хүсэл эрмэлзлээ тодруулж, хамгийн ихээр хүсч мөрөөддөг, хамгийн утга учиртай амьдралаа бүтээх урам зоригийг энэхүү номоор дамжуулж өгчээ.

Coaching in Mongolia

Personal development coach Mongolia

Group coaching for women

Transformation coaching Mongolia

Mongolian author and coach

Coaching for self- confidence

Motherhood to leadership

Book tour Mongolia

Mongolia personal growth expert

Mindvalley coach Mongolia

Алдартай ишлэлүүд 04

Холбоо барих 05

Цахим шуудан

Утасны дугаар