Танилцуулга
Аль ч учраа олохгүй байгаа мэт үе над тохиож байсан – дуртай ажлаа хийгээд, үр хүүхдээ өсгөөд, гэр бүл, ажлын хооронд жирийлгэж явахдаа аз жаргалтай юм шиг хэрнээ цаанаа битүүхэн хоосон оргиод байгаа мэдрэмжийг их гайхдаг байлаа. Таван хүүхдээ төрүүлж өсгөөд, оюуны бяд шалгасан хуульчийн шалгалтаа давчихсан, Монголынхоо томоохон хуулийн фирмүүдийн нэгэнд туслах хуульчаар ажиллаад явж байсан он жилүүдээ миний бие одоо ч ихэд талархан дурсдаг.
Гаднаас харахад болоод бүтээд байгаа хэрнээ дотроо шаналаад байсны учрыг би олсон. Цаг завгүй хуульчийн ажил хийснээр хүүхдүүдээ салхилуулах, тэдэнтэй хамт байх цаг хомсодсон, ажилтайн эрхээр хүүхдээ цэцэрлэгт нь явуулахын тулд байн байн эм уулгах шаардлагатай болж байгаадаа гэмшсэн, бас ажил ажил гэсээр өөрийн хамгийн гол баялаг болох хүсэл мөрөөдлөөсөө алсарсаар байгаагаа мэдэрсэн.
Дэлхийд Монголоо төлөөлөх, хүмүүсийн сэтгэлд хүрсэн ном, нийтлэл бичих хүсэл эрмэлзэлдээ зориулах цаг үгүй болж, оронд нь ажилтай гэх нэрээр үр хүүхэддээ олигтой цаг гаргаж чадахгүй муу ээж болж байгаа юм шиг гэмшил минь дотроос хатгасаар нэг л өдөр хайрт ажлаасаа гарах өргөдлөө өгч, өөрийн зам мөрийг хөөсөн билээ.
Энэ өөрчлөлт амар байгаагүй гэж хэлэхэд гоёдоно, үнэндээ бол асар хямарсан он жилүүд байсан. Үр хүүхдээ хараад гэртээ суух асар аз жаргал ч гэлээ ирээдүй бүрхэг байхад хүн 100 хувь жаргаж чаддаггүй юм билээ. Ханийнхаа арыг бүтэн даагаад гэртээ сууж байгаа нэрийн дор би гурван ч газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, дэлхийн шилдгүүдийн 5-6 ном орчуулж хэвлүүлсэндээ тухайн үедээ өөртөө ч итгээгүй. Бичиг баримт орчуулах, ном орчуулах хоёр өдөр шөнө шиг ялгаатай, тэр дундаа нэг нь нярай, нөгөө нь хөлд орж буй жил дараалсан хоёр багатай ноцолдож буй үед орчуулга хийнэ гэдэг гагцхүү эмэгтэй хүнээс гарах зориг, төвлөрөл гэдгийг өөрөөсөө олж харсан.
Үүнээс өмнө би гэж хүн чинь аминдаа хийх юмаа хийчихсэн, Японы Хирошимагийн их сургуульд магистраа хийчихсэн, МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистраа хийх гэж “чөмгөө дундартал” хуулийн ном, сурах бичиг эргүүлсэн хүн байсан. Гадагш явж, эрдмийн зэрэг цолоо авсан хүн хүртэл ингэж учраа олохгүй байхад араас минь гарч ирж буй олон охид бүсгүйчүүд, залууст бас ийм ажил, гэр бүл, карьерийн холбогдолтой асуудал гарч ирэх нь тодорхой. Би энэ гаргалгааг заавал олж, давж гарна. Дараа нь хүмүүст энэ чиглэлээр тусална гэж өөртөө амласан.
Би хайснаа олсон. Энэ бол зүрх сэтгэлийн хүсэл тэмүүллийн хүч байсан гэдгийг өөрийн бие дээр ч мэдэрсэн. Манай төв дээр ирж үйлчлүүлсэн олон зуун хүний туршлагаар ч баталсан. Улмаар энэ чиглэлээр үргэлжлүүлэн суралцсаар хувь хүний хөгжлийн багш, көүч хийх замдаа сэтгэл шулуудан орсон.
Хүн бүрт агуу чанар бий гэж Дэйл Карнеги хэлсэн байдаг. Харин хүн мөнгөөр дутдаггүй, хүсэл мөрөөдлөөр, хүсэл мөрөөдлөө биелүүлэх эр зоригоор дутдаг болохыг би маш сайн анзаарсан. Тийм учраас хүмүүсийг дотоод хүчээ мэдрээсэй гэсэндээ зорилготой, зоригтой явахад нь туслахыг эрмэлзэх болсон. Хүсэл мөрөөдлөө таньсан хүний нүдний гал асч, ахин хэзээ ч мартахааргүй итгэл, эрчийг авч чаддаг нь илтэд анзаарагддаг.
Тэмцэж сонгож авсан энэхүү багш көүчийн зам маань миний хувь шинэ ажил, шинэ карьер гэхээс илүүтэй миний амьдралын утга учир, миний жинхэнэ хүсэл мөрөөдөл гэдгийг би баттай ойлгосон.
Эцэст нь хэлэхэд өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь өөрийгөө танихгүй болтол хөгжүүлэхийг хэлдэггүй, харин өөрийг тань урагш хөдлөхгүй богтлоод байсан айдас, эргэлзээ, төөрөгдлийг үгүй хийгээд жинхэнэ өөрийг тань таниулж, дотоод хүчийг тань сэрээхийг хэлдэг.
Та бодож байгаагаасаа АГУУ. Үүнд итгэхэд танаас хөдөлмөр, тууштай зан, сахилга бат, бас сайн сайхан зүйлд хүрэх эрмэлзэл, болно бүтнэ гэсэн өөдрөг итгэл шаардагдана.
Мандах-Аюушийн Алтантулга
Бизнесийн Көүчинг
Миний туршлага:
Гадаад хэлний дээд сургууль – Орос, англи хэлний багш
Хирошимигийн их сургууль, Япон – Олон улсын харилцааны магистр (MA)
Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль – хуулийн магист (LLM)
“Passion test” certified facilitator and Master Trainer
Mindvalley certified Personal and Business Coach
Co-author of “Global Conscious Enterpreneurs” book on Amazon along with 49 enterpreneurs around the world
Global Conscious Enterpreneurs global online event interview
Өөдөө подкастын зочин
МҮОНТ-ийн Мандала подкастын зочин
Дасгалжуулалтын академийн “Миний бизнес” эвентийн зочин илтгэгч
“Эхлэх зориг” клубийн эвентийн зочин илтгэгч
Залуу хуульчдын “Орчлон” клубын зочин илтгэгч …
Орчуулсан номын жагсаалт: CTA button